АНУ-ын Алабама мужийн Монтгомери хотод морины тах шидэлтийн ДАШТ болж буй бөгөөд үүнд 1000 гаруй хүн оролцож байна. Тэмцээний шалгаруулалт ердөө тухайн байг хэн хамгийн мэргэн оносон нь шагналт байр эзлэх юм. Түрүүлсэн тамирчин 50 мянган ам.доллар хүртэх учир өрсөлдөөн тун ширүүн байгаа аж.
Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу оролцогч зургаа, хамгийн ахмад нь 92 настай гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна. Мал аж ахуй анх өргөн хөгжсөн АНУ-ын баруун нутгуудаар газарт зоосон гадсанд морины тахыг хэн мэргэн шидэж оруулахаа үзэх зорилготой яармаг худалдааны энгийн нэг хөгжөөнт тоглоом байв. Гэтэл тэр нь хөгжин хөгжсөөр одоо өөрсдийн ДАШТ болтлоо хөгжжээ. Энэ жилийн тэмцээнд АНУ, Канад, Швейцар зэрэг 15 орны тамирчин онч мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Жил бүр зохион байгууллагддаг дээрх тэмцээнд ойролцоогоор 900-1500 гаруй тамирчин оролцдог болохыг Дэлхийн тах шидэлтийн холбооны дарга Тина Хавкинс цохон тэмдэглэлээ.
Одоогоор тэмцээний урьдчилсан шатны тоглолт өндөрлөж, шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. Тэмцээн 14 хоног үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн тэмцээний аваргууд нөгөөдөр тодорно.
Тах шидэлтийн ДАШТ нь Монтгомери хотын нэрийн хуудас болоод байгаа тул жил бүр энэ сонирхолтой тэмцээнийг үзэж сонирхохоор олон мянган иргэн тус хотыг зорьдог болохыг хотын захиргааныхан уламжиллаа. Энэ нь хотын эдийн засагт нэлээн орлого оруулдаг учраас орон нутгийн захиргааны зүгээс Дэлхийн тах шидэлтийн холбоонд чадах чинээгээрээ тусалдаг гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байна.
| АНУ-ын Алабама мужид морины тах шидэлтийн ДАШТ болж байна | ||
| Үзсэн: 1500 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.