Шууд Chart

АНУ номхон далайн бүс нутаг руу стратегийн бөмбөгчдөө илгээж байна

2016-08-05 10:43:32

АНУ-ын Батлан хамгаалахын яам сүүлийн 10 жилд анх удаагаа Номхон далайн бүс нутаг руу стратегийн Б-1Б Лансер бөмбөгдөгч онгоцуудаа илгээж  байна. Байлдааны тус онгоцууд Гуам арал дээрхи Андерсен баазад ирэх бямба гариг гэхэд ирсэн байх  юм байна. Үүний зэрэгцээ эдгээр онгоцуудад үйлчилгээ хийх агаарын хүчний 300 цэргийн албан хаагчийг мөн Андерсен цэргийн бааз руу илгээхээр болсон байна.

Б-1Б онгоцууд нь алсын зайнаас цохилт өгөх  боломж бүхий хүчин  чадал  ихтэй зэвсэгтэй юм. Гуам руу илгээж байгаа  байлдааны онгоцууд нь Сири, Ирак, Афганистаны цэргийн ажиллагаанд оролцож байсан 34 р бөмбөгдөгч дивизийнх юм байна. Тус багийнхан 630 гаруй үүрэг даалгаварыг биелүүлж нийтдээ 7 мянган цагийн нислэг үйлдсэн юм байна.

Гуам дахь  байлдааны онгоцууд Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойгийн бүс нутагт харуул хамгаалалтанд гарахыг Си Эн Эн агентлаг дамжуулж байна. Энэ нь нэгдүгээрт АНУ газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр  чөлөөтэй нислэг хийх, мөн саадгүйгээр далайн тээвэр хийх нөхцлийг хангаж  чадахаа Хятадын талд харуулах  гэсэнтэй  холбоотой.

Харин 2-рт АНУ бүс нутаг дахь холбоотон Япон Өмнөд Солонгос улсуудыг хамгаалах болно гэдэг дохио сануулгыг Умард Солонгосын талд өгөх гэсэн зорилго агуулж буйг ажиглагчид тэмдэглэж байна. Б-1Б Лансер нь Америкийн агаарын цэргийн урдаа барьдаг сөнөөгч онгоц бөгөөд дуунаас хурдан, стратегийн бөмбөгдөгч юм.

Мөн тус онгоц 56 тонн хүртэл жинтэй пуужин, бөмбөг тээх хүчин чадалтай юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ номхон далайн бүс нутаг руу стратегийн бөмбөгчдөө илгээж байна  
Үзсэн: 3274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
лхагва [59.153.87.xxx] 2016-08-05 23:54
америк 52 онд төвдийг хамгаалж чадаагүй л юмдаа хөөрхий тэгээд ичихгүй одоо ч гэсэн дэмий гоншигнож байдаг юм
Зочин [103.57.93.xxx] 2016-08-05 22:24
Америк байхгүй бол Хятад Монголыг амархан эзэлнэ дээ. Оросууд одоо биднийг өмөөрөхгүй. Тэгэхээр АНУ бидний найдлага. Хятад сүүлийн үед хөрш жижиг орнуудаа дээрэлхэж, агаарын болон усан замыг нь булаан авах болсон. Ийм хүчтэй улсыг олон орнууд нэгдэж дарах ёстой
Зочин [122.201.22.xxx] 2016-08-05 18:45
МУУ байна шүү америк
ROTSHIELDIINHEN DELHIIGEES ZAILAASAA [202.179.29.xxx] 2016-08-05 17:05
Delhiig atgasan geed durdee ergesen amerik evrei terguutei dainii zevsgiin bolon gazriin bayalgiin magnatauud mungu hiih ged 3 dainiig husen huleej baigaa baih neg musun oros china niileed usa deer tsumiin bumbug hayachihsann deer de yavaandaa yern diilehee bailaa
Зочин [110.174.142.xxx] 2016-08-05 16:31
Хоржийлоо гэх гээд байна уу :))
ies [49.0.187.xxx] 2016-08-05 16:11
USA bgaa tsagt delhii urgelj dain samuuntai bsaar bh bno
төмөр [43.228.130.xxx] 2016-08-05 16:05
Хувхай америк хурдан сөнөх болтугай хурай хурай
Зочин [76.21.141.xxx] 2016-08-05 12:52
ANu-n sur huch ih baih tusmaa Mongoliin ayulgui baidald sain yumsan. yaagaad l ingej busdiig muulj suudag baina daa
Zochin [103.26.194.xxx] 2016-08-05 12:26
Muu novshnuud odoo dahiad mogoi gar bariulj bas yamar ulsiig tuiveeh gej bgaaa bol yasan davartsan muu novshnuud vee ene bolgondon engiin irged huuhduud ochnoon hohirson shuu dee ta nariig burhan neg odor nirgeh bno doo.
zochin [202.9.42.xxx] 2016-08-05 11:09
Delhiig uimuulegch ANU-iin muu har yankuud

Бидэнтэй нэгдээрэй