Шууд Chart

Европын орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна

2016-08-05 11:14:30

 Их Британий нийслэл Лондон хотын Рассел Скверт хутгаар зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын уршгаар нэг эмэгтэй амь насаа алдаж, 5 хүн гэмтэж шархадсан байна. Цагдаагийнхан эхний дуудлага авснаас хойш 6 минутын дараа хэргийн газар ирж гэмт этгээдийг баривчилсан байна. Хууль цагдаагийнхан энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэ хэргийг 19 настай залуу үйлдсэн болохыг тогтоогоод байна.

Лондон хотын эрх баригчид гудамж талбайд харуул хамгаалалтанд гаргах зэвсэгтэй цагдаагийн тоог 600-аар нэмэгдүүлэхээр болсныг зарласны дараахан ийм хэрэг гараад байна. Лондон хотын захирагч Садик Хан Европын орнуудад террорист халдлага гарах аюулын түвшин  өндөр байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн Францын эрх баригчид гудамж талбайд харуул хамгаалалтанд гарах аюулгүй байдлын ажилтнуудынхаа тоог эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж  байна.  Энэ дагуу нийтдээ 12,5 мянган бэлтгэл цэргүүдийг дайчлах юм байна. Өчигдөр сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ийм шийдвэрийг баталсан байна. Гэсэн ч Францын олон хотын захирагч аюулгүй байдлын үүднээс  жил бүр зохиогддог зуны их наадмыг цуцлахаар болсноо зарлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй