Шууд Chart

ОХУ сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

2016-08-05 11:31:20

ОХУ-ын Сонгуулийн төв хороо ирэх 9-р сарын 18-нд болох сонгуульд оролцох намууд болон иргэдийн баримт бичгүүдийг хүлээн авч дуусаад байна.  Одоо ирэх 14-ны дотор нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг нягтлан шалгаж, бүртгэх юм байна.

Сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар Оросын төрийн Думын сонгуульд улс төрийн нийт 20 намын 8 мянган хүн өрсөлдөхөөр төлөвлөж  байгаагийн тал хувь нь албан ёсны нэр дэвшигчийн статусаа аваад байгаа юм байна. Ирэх 9-р сард болох бүх түвшний сонгуульд нийт 100 мянган иргэн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгааг Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ. Тэрээр мөн энэ үеэр энэ удаагийн  сонгуулийн өмнөх компаний бүртгэгдсэн зөрчил эрс буурсныг онцлоод  санал хураалтын өдөр  зөрчил дутагдал гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авахаа амалсан юм.

Мөн сонгуулийн төв хорооны дарга намуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадаагүй ажиглагчдад дэмжлэг үзүүлж  ажиллахаа илэрхийлсэн юм. Сонгуулийн хуулинд энэ жил оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн хэсэг хороодод нам тус бүрээс 2-оос илүү ажиглагч ажиллах боломжгүй болсон юм. Үүний зэрэгцээ сонгуулийн төв  хороо  санал  авах өдөр  24 цагийн утасны шуурхай шугам ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ирэх 9 сарын 18-ны өдөр Оросын сонгогчид Төрийн думын 450 гишүүнийг сонгохын зэрэгцээ 39 субьектад орон нутгийн хууль тогтоох байгууллагын  гишүүдийг  сонгоно. Мөн 7-д  орон нутгийн захирагч, удирдагчийг сонгох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй