Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10 сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр наадмын зохион байгуулагчид болоод дэмжигч, оролцогч байгууллагууд мөн сүлд дууг бүтээж буй уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдлаа.
Хуралд Монголын сэтгүүлдчийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНТ-ийн захирал, Монголын Радио Телевизийн Академийн Гүйцэтгэх захирал Ч.Даваабаяр, NTV-ийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Масс.мн сайтын захирал, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, Урлаг.мн сайтын маркетингийн албаны дарга Э.Цэнд-Аюуш нар оролцож наадмын талаар болоод хэвлэл мэдээллийн салбарын сүлд дуу бүтээгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэсэн юм.
Урлагийн их наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.