Ирэх 9-р сард болох Хятад Евроазийн 5 дахь удаагийн яармаг худалдаанд Хятад улс ихээхэн ач холбогдол өгч байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван Их энэ яармаг худалдаа нь “Торгоны зам” болон “Далайн торгоны зам” байгуулах хамтын ажиллагааны шинэ чухал түшиц газар болно хэмээн үнэлж байгаагаа мэдэгдээд байна. Тэрээр Хятад Евроазийн 5 дахь яармаг худалдаа сэдвийн дор зохиогдсон Лантин форум дээр ийнхүү мэдэгдсэн юм.
Энэ форумд дипломатчид, эрдэмтэн мэргэд, бизнесийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн гээд нийт 400 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр Хятадын гадаад хэргийн сайд “Нэг бүс, нэг зам”-ыг хамтран байгуулах санаачлага, Шинжаан Уйгурын автономит дүүрэгт Торгоны замын эдийн засгийн төв бүс байгуулж эхэлсэний ачаар Хятад Евроазийн яармаг худалдаа хөгжлийнхөө шинэ шатанд гараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн өнгөрсөн 3 жилийн дотор нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн нааштай үр дүн гарч байгааг мэдэгдсэн юм.
Түүнчлэн Хятадын гадаад хэргийн сайд уялдаа холбоогоо бэхжүүлэх сүлжээ “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд бий болж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн энэ санаачлагын үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах гэрээг Хятад улс 20 оронтой байгуулаад байгаа юм байна.
Мөн “Нэг бүс, нэг зам” санаачлагын дагууд орших 17 оронтой хамтран ажиллах шинэ механизмыг бий болгож хилийн чанад дахь 46 бүсийг байгуулаад байгаа юм байна. Өнгөрсөн оны байдлаар Хятад улс болон “Нэг бүс, нэг зам” бүтээн байгуулалтанд оролцогч орнуудын бараа эргэлтийн хэмжээ 1 триллион ам доллараас даваад байгааг ч энэ үеэр мэдээлсэн юм.
| "Нэг бүс, нэг зам" санаачлагад нэгдсэн орнуудын бараа эргэлт 1 триллион ам.доллараас давжээ | ||
| Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.