Шууд Chart

ОХУ-ын 271 тамирчинг Риогийн олимпод оролцуулахаар шийдвэрлэлээ

2016-08-05 12:50:07

Олон улсын олимпийн хорооны тусгай хороо Рио Де Жанейрогийн олимпод оролцох 271 тамирчны нэрсийн жагсаалтыг батлаад байна. ОХУ-ын Олимпийн хорооноос нийт 387 тамирчинг Риогийн олимпийн наадам оролцуулах хүсэлтийг анх гаргаад байсан юм. Олон улсын допингийн эсрэг агентлаг олон улсын олимпийн хороонд хандаж Оросын бүх тамирчинг Риогийн олимпод оролцуулахгүй байхыг уриалсан юм.

Гэвч олимпийн хорооныхон Оросын тамирчдад хэт хатуу хандаагүй байна. Тус хорооны өнгөрсөн 24-ны өдрийн тогтоолын дагуу допингтой холбоотой асуудал үүссэн Оросын тамирчдыг  Риогийн олимпод оролцуулахгүй ч Спортын холбоодод хэнийг нь оролцуулахаа шийдэх эрхийг өгсөн байна. Энэ дагуу Оросын 250 тамирчин Риогийн олимпод оролцох боломжтой болоод байгаа юм. Гэхдээ Оросын тамирчдыг Риогийн олимпийн наадамд оруулах асуудлаархи эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хорооны бие даасан комисс ийнхүү гаргаад байна.

Тусгай комиссын бүрэлдэхүүнд Олон улсын  байт харвааны холбооны  Ерөнхийлөгч, Угур Эрденер, Хөнгөн атлетикийн комиссийн төлөөлөгч Клаудиа Бокель, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч нар  багтаж байсан юм. Тусгай комиссийнхон  өчигдөр  шийдвэрээ гаргасны  дагуу Оросын хүндийн өргөлтийн шигээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ  Риогийн олимпод оролцохоор боллоо. Спортын гимнастик, сэлүүрт завины багийнхан бүрэн  бүрэлдэхүүнээрээ Риод өрсөлдөхөөр болж байна.

Харин  хөнгөн атлетикийн тамирчдаас Дарья Клиншина л оролцох болж  байна. Түүнчлэн усанд сэлэлтийн  төрөлд 35 тамирчин оролцуулахаар хүсэлт гаргасан боловч 4 нь хасагдаад байна. Жүдогийн эмэгтэй тамирчдын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ орохоор  болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын 271 тамирчинг Риогийн олимпод оролцуулахаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй