Нью-Йоркийн прокурорын газар Америкийн зүүн эргийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн болох 46 хүнд эрүү үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор Холбооны мөрдөх товчхооныхон тэдгээрээс 39 гишүүнийг нь баривчлан хорижээ.
Саатуулагдсан этгээдүүд нь Женовез, Гамбино, Лучече гэх мэт Филадельф дэхь гэмт бүлэглэлийн гишүүд юм байна. Прокурорын газраас мэдээлснээр тэднийг хууль бусаар зэвсэг агуулж байсан, мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан, хүмүүсийг айлган сүрдүүлсэн, галдан шатаасан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр нотлогдвол 20 жил хүртэл хоригдох ял авахыг прокуророос мөн мэдэгдсэн байна.
Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчлах үед олон тооны буу зэвсэг, 30 гаруй мянган доллар бэлнээр илрүүлэн хураагаад байгаа юм байна.
| Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 39 гишүүнийг баривчиллаа | ||
| Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.