Косовогийн парламентын ордон руу тэсрэх төхөөрөмж шидсэний улмаар дэлбэрэлт болсон байна. Гэхдээ энэ дэлбэрэлтэнд хэн ч өртөөгүй байна. Дэлбэрэлтийн дараагаар цагдаагийн тусгай ангийнхан ирж парламентын ордныг бүслэн хаасан байна. Өчигдөр Косовогийн засгийн газар парламентад Черногортой байгуулсан хилийн тухай гэрээг соёрхон батлуулахаар өргөн бариад байсан юм байна.
Энэ гэрээг байгуулснаар Косовогийн иргэд Шенгений бүсэд визгүй зорчих нөхцөл бүрдэх ёстой юм. Гэвч тус улсын сөрөг хүчний зарим намууд энэ гэрээ байгуулахыг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэд Черногортой хилийн тухай гэрээ байгуулснаар тус улс 8 мянган га газраа алдахад хүрнэ гэж баталж байгаа юм.
Сөрөг хүчнийхэн гишүүд дэмжигчиддээ хандаж гэрээг соёрхон батлуулахгүйн тулд парламентын ордны гадна эсэргүүцлээ илэрхийлэн жагсахыг уриалж байсан юм. Гэхдээ тэсрэх төхөөрөмжийг хэн ямар зорилгоор парламентын ордон руу шидсэнийг тодруулахаар цагдаагийнхан болон мөрдөгчид ажиллаж байна. Сүүлийн үед Косовод улс төрийн хурцадмал байдал үүсээд байгаа юм. Сөрөг хүчнээс парламентад сонгогдсон гишүүд парламентын ордонд нулимс асгаруулагч хий хэд хэдэн удаа цацаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
Мөн сөрөг хүчний дэмжигчид болон цагдаа нарын хооронд байнга шахам мөргөлдөөн гарах болсон байна. Мөн жагсагчид өнгөрсөн 1-р сард засгийн газрын ордныг галдан шатаах гэж оролдсон билээ. Эсэргүүцлийн энэ хөдөлгөөн нь Черногор, Сербтэй Косово улсад өргөн эрх бүхий сербийн орон нутгийн захиргаануудын нийгэмлэг байгуулахаар тусгайсан гэрээг үзэглэх гэсэнтэй холбоотой байлаа.
| Косовогийн парламентын ордон руу тэсрэх төхөөрөмж шидсэн хэрэг гарчээ | ||
| Үзсэн: 2128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.