Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр тавцант цамхаг ашиглалтад орлоо

2016-08-05 14:35:06

Өчигдөр Их Британий Брайтон хотноо дэлхийд хамгийн өндөр тойрог хэлбэртэй тавцан бүхий цамхаг ашиглалтанд ороод байна. "london Eye" буюу алсыг харагч бүтээгчид энэхүү хөдөлгөөнт тавцанг бүтээсэн юм.  Эндээс Ла Маншийн хоолойноос гадна хотыг бүхэлд нь харах боломжтой.

Дугуй хэлбэртэй энэ талбай 200 хүний багтаамжтай бөгөөд 138 метрийн өндөрт ган баганаар секундэд 0,4 метрийн хурдтайгаар гардаг байна. Ийм нислэг өдрийн цагаар  20минут,  оройн цагаар 30 км үргэлжилдэг байна. Харин цамхагийн нийт өндөр нь 162 метр бол хөдөлгөөнт талбайн диаметр нь 18 метр, жин нь 93 тонн юм байна.

Энэ тавцант цамхагийг гэр бүлийн 2 болох архитекторч Жулия Барфилд, Дэвид Маркс нар бүтээжээ. Тэд энэ шинэ төсөл дээр 13 жилийн туршид ажиллажээ. i360 нэртэй  тавцант цамхагийг бүтээхэд 46 сая фунт  стерлинг зарцуулсан  байна.

British Airways i360-3

Brighton i360

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр тавцант цамхаг ашиглалтад орлоо  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй