АСЕМ-ийн хурлын үеэр ашигласан 60 ширхэг агааржуулагчийг гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яаманд шилжүүлэн өглөө. Учир нь байгаль цаг уурын эрсдлийн үнэлгээ байдаггүйгээс хэт халсан энэ өдрүүдэд улсын эмнэлгүүдэд л гэхэд эм хадгалах стандарт алдагдах, аппарат тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа доголдох зэрэг хохирол үүсчээ. Эрсдлийн үнэлгээгүйгээс нохой гаслам халсан энэ өдрүүдэд эрсдэлд орж, хүндхэн байдалд ороод байгаа жишээг СХД-ийн дүүргийн эмнэлгээс харж болно. Эм тариаг уг нь тогтмол 22 хэмд хадгалах стандарттай. Гэвч дээрх эмнэлгийн эм тариа хадгалдаг өрөө 30 гаруй хэмийн халуунтай байв. Тиймээс ийм агааржуулалттай өрөөнд хадгалсан эм, тарианы хадгалалтын горим алдагдаж өвчтөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн шаардлага хангахгүй болбол олноор нь устгагддаг тул санхүүгийн хувьд ч муугаар нөлөөлдөг байна.
| Эрсдлийн үнэлгээгүйгээс үүдсэн эрсдэл | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.