Дэлхийн хамгийн том тоглоомын үйлдвэр “Лего” 31 дэх удаагийн зуны олимпийн наадам болж буй Рио-де-Жанейро хотын загварыг лего блокоор хийсэн байна. Тус загвар хот 6*5 метр хэмжээтэй, Латин Америкт зориулж хийсэн Лего тоглоомуудаас хамгийн том нь юм.
Загварын хотыг хийхэд 50 лего барилгачин 2500 цаг зарцуулан босгосон байна. Үүнд "Маракана" цэнгэлдэх хүрээлэн, "Копакабана" наран шарлагын газар, Христийн хөшөө, Тамирчдын хотхон зэрэг үндсэн 15 байгууламж дүрслэгдсэн байна.
"Лего" хүүхдүүдэд зориулсан олимпийн хотхон бүтээжээ | ||
Үзсэн: 2940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.