Шууд Chart

Хэт даврагчид АНУ-д халдлага үйлдэх өндөр эрсдэлтэй хэвээр байна

2016-08-06 13:01:14

Ирак Сири дэхь Исламын улс гэж өөрийгөө нэрийдсэн лалын хэт даврагч бүлэглэлийнхтэй хийж буй тэмцэлд амжилт гарч байгаа ч  жихадууд ноцтой аюул дагуулсан хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагонд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү онцлон мэдэгдсэн  юм.  

Исламын улс бүлэглэлийн эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаа үр дүнд хүрч байгааг Ойрхи Дорнод дахь  тус бүлэглэлийнхний байр суурь урьдынх шигээ хүчтэй биш болсон нь батлана гэж Ерөнхийлөгч Обама онцолж байлаа. Гэхдээ лалын хэт даврагчид Ирак  Сирийн хил давж халдлага зохион байгуулахад гол хүчээ төвлөрүүлж байна гэж тэрээр анхааруулсан юм.

Тодруулбал, Франц, Турк, Бангладеш улсуудад террорист халдлага гарах аюул өндөр байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн АНУ-д  томоохон террорист халдлагаас илүүтэйгээр жижиг бүлгээр эсвэл ганцаар халдлага үйлдэх  магадлал өндөр байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ Америкийн Ерөнхийлөгч жихадууд тун удахгүй Сирийн Ракка, Иракийн Мосул гээд түшиц газруудаа хяналтаасаа алдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн лалын хэт даврагчид сүүлийн бүтэн нэг жилийн турш Сири, Иракт өргөн хүрээтэй дайралт хийгээгүй нь хүч нь суларч  байгаагийн бас нэгэн баталгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Америкийн Ерөнхийлөгч Сирид ОХУ-тай хамтрахад бэлэн гэдгийг  илэрхийлсэн. Гэхдээ ОХУ шаардлагатай алхам хийхийн оронд  Дамаск дахь дэглэмийг дэмжсэн хэвээрээ байгааг сануулж байлаа. 

Түүнчлэн Башар Асадийн засгийн газар болон холбоотнууд нь байлдааны ажиллагааг зогсоох дэглэмийг зөрчсөн хэвээрээ байна хэмээн шүүмжилсэн юм. Түүгээр ч зогсохгүй ОХУ сүүлийн хэдэн 7 хоногийн туршид үүнд нь шууд оролцож байгаа нь хямрал мөргөлдөөнийг зохицуулах хүсэл сонирхолд нь эргэлзэхэд хүргэж байна хэмээн мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт даврагчид АНУ-д халдлага үйлдэх өндөр эрсдэлтэй хэвээр байна  
Үзсэн: 3204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2016-08-07 11:58
АНУ алан хядах хэргээрээ түрүүлдэг. Түүнээс биш улс оронд энх амгалан тогтооно гэж үгүй. Лаларын АНУ сөнөнө дөө. Түрэмгийлэгчид удаан оршин тогтонодоггүй.
Bbbb [112.72.11.xxx] 2016-08-06 23:57
Энэ негрийн үгэнд итгэдэг хүмүүс бас байна. Оросын гавъяаг өөрийнх болгочихжээ.Бодит үнэнийг гуйвуулж байна муу боолын боол босгоны шороо.саяхан өөрсдийнх нь дэмждэг алан хядагчид палестин хүүгийн толгойг тасласныг бүх дэлхий харсан
Зочин [202.9.41.xxx] 2016-08-06 22:30
Энэ хар этгээд яагаад бодит байдлыг ойлгохгүй байнаа.Аль эсвэл худлаа мэдэн будлаад байна уу?Оросууд оролцож байж л лалын улсын хүчийг сулруулж чадлаа.

Бидэнтэй нэгдээрэй