Сирийн нэгэн бүлэглэл Оросын Ми-8 нисдэг тэрэгний сүйрлээр амиа алдсан цэргийнхний цогцсууд тэдэнд байгаа хэмээн мэдэгдсэн тухай Ройтер агентлаг өнөөдөр дамжууллаа. Гэвч Хоригдлуудын асуудал эрхэлсэн бүх нийтийн сан нэртэй тус бүлэглэлийн мэдээллийн орон зайд өмнө нь огт дурьдагдаж байгаагүй юм. Тиймээс шинжээчид дээрхи мэдээллийг нягтлан шалгаж байна.
Тус бүлэглэлийн дайчид Оросын цэргүүдийн цогцосуудыг Сирийн шоронд хоригдож байгаа хүмүүсээр солих санал тавьсан байна. Гэхдээ солилцоо хийх хүмүүсийн нэр ус, тоо зэрэг нь одоогоор тодорхой байгаа юм байна. Түүнчлэн тус бүлэглэлийнхэн Сирийн засгийн газрын цэргүүд болон холбоотны хүчнийхнийг бүслэлтээ зогсоож хүмүүнлэгийн тусламж оруулах боломж олгохыг шаарджээ.
Тэд энэ мэдэгдэлдээ Ми-8 нисдэг тэрэгний багийн гишүүд болон зорчиж явсан офицерүүдийн бичиг баримтыг хавсаргасан гэдэг мэдээлэл ч байна. Одоогоор ОХУ болон Сирийн талаас энэ талаар албан тайлбар хийгээгүй байна. Оросын Ми-8 нисдэг тэргийг Сирийн Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргээд Хмеймим дэхь бааз руугаа буцаж явах үед нь буудаж сөнөөснийг батлан хамгаалах яамныхан мэдээлж байсан билээ. Энэхүү ослын уршгар тус нисдэг тэргэнд явсан багийн 3 гишүүн, 2 офицер амь насаа алдсаныг албаныхан баталсан. ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штаб Сирид Ми-8 хөлөг сүйрснийг террорист ажиллагаа хэмээн нэрлэсэн бөгөөд тус хөлөг Сирийн босогчдын Жебхат Аль Нусра бүлэглэл болон засгийн газрын эсрэг тэмцэж буй хүчнийхний хяналтанд байдаг бүсэд сүйрсэн болохыг мэдэгдсэн юм.
| Лалын хэт даврагчид солилцоо хийхийг шаардаж байна | ||
| Үзсэн: 3415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.