НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүд олон улсын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг сонгохоор 2 дахь удаагаа санал өгөх гэж байна. Одоогийн байдлаар нэр дэвшигчдээс Португалын Ерөнхий сайд асан Антониу Гутерриш, Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк нар ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр тодроод буй юм байна.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл нэр дэвшигчийн нэрээ тодруулж НҮБ-ын Ерөнхий ассамблейд өргөн барих ёстой юм. Харин Ерөнхий ассамблейн 193 гишүүн орон аюулгүйн зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг дэмжих эсэхээ санал хураалтаараа батлах ёстой юм. Аюулгүйн зөвлөлд НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эхний санал хураалт өнгөрсөн 7-р сарын 21-ний өдөр болсон юм. Санал хураалтын дүнгээр Гутерриш аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны 12-ынх нь саналыг авсан бол нэг улс эсэргүүцсэн санал өгсөн байлаа.
Харин Тюрк 11 орны дэмжсэн, 2 орны түтгэлзсэн саналтайгаар 2-р бичигдсэн юм. Санал хураалтаас өмнө НҮБ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлалтайд тооцогдож байсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова 3-рт, Сербийн гадаад хэргийн сайд асан Вук Еремич авсан саналын тоогоороо 4-т бичигдсэн юм.
2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө 7 нэр дэвшигч өрсөлдөж байсан ч эцсийн санал хураалтаас өмнө хоёр нь нэрээ татаж байсан юм. Харин энэ удаад 12 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол одоогоор Хорватын Гадаад хэргийн сайд асан Весна Пусич эхний санал хураалтад 11 улсын санал авсан ч нэрээ татаад байгаа юм.
| Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг сонгох 2 дахь санал хураалт болно | ||
| Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.