Шууд Chart

Он гарсаар есөн газарт эзэмших эрх олгожээ

2013-10-15 10:51:04

Газар эзэмших, ашиглах эрх олгосон болон хүчингүй болгосон, эрх шилжүүлсэн зэрэг газрын харицаатай холбоотой мэдээллийг 14 хоног тутам нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр танилцуулж байхаар болсон. 10 сарын 14-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2013 он гарсаар нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 13382 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2 385.02 га газрын асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээллээ. Үүнээс  446 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  137.31 га газрыг эзэмшүүлэх эрх шилжүүлэх, 187 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  293.25 га газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх, 254 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  110.00 га газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 135 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 1032.4 га газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад188.10 га газрыг эзэмших эрхийг шинээр олгох, 122 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 114.7 га газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, 123  иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 5.70 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Он гарсаар есөн газарт эзэмших эрх олгожээ  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй