Усан спортын бүх цаг үеийн шилдэг тамирчин Майкл Фелпс 4x100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3:9:92 секундэд барианд хүрч алтан медалийн эзэн боллоо. Үүний дараа Францын тамирчин 3:10.53 секундээр мөнгөн медаль, харин хүрэл медалийг Австралийн тамирчин 3:11.37 секундын амжилтаар өөрийн болгов.
Майкл Фелпсийн хувьд олимпийн наадмаас 19 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль буюу нийт 23 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцсон төрөл бүртээ аваргын алтан медаль хүртэж, нэг олимпоос 8 алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн болж байсан юм.
Майкл Фелпс ийн 23 медаль авснаар хуучин Зөвлөлт Холбоот улсын нэрт гимнастикч Лариса Латынинагийн олимпийн наадмаас 18 медаль хүртсэн амжилтыг эвдлээ.
Мөн дэлхийн дээд амжилтыг олон удаа эвдэж байсан. Хувийн төрөлд 29 удаа, буухиа төрөлд 10 удаа рекорд тогтоогоод байна. Өдгөө дэлхийн 7 дээд амжилтыг эзэмшиж буй юм.
15 насандаа анхныхаа олимпид оролцож байсан тэрбээр өдгөө 31 настай Майкл Фелпс тав дахь удаагаа олимпид оролцох эрхээ авч "Рио-2016" олимпийн нээлтийн ажиллагаанд АНУ-ын тугийг барьж алхсан билээ.
Домогт тамирчин Майкл Фелпс олимпоос 19 дэх алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 2309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.