Рио-2016 олимпийн наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж буй ОУХМ Жанцангийн Гантөгс Монголын цагаар 21:10 цагт хасагдах шатны харваанд өрсөлдөнө.
Ж.Гантөгс 1972 оны дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. Тэрбээр 2012 онд Лондон хотод болсон зуны олимпийн наадамд оролцож байсан бөгөөд энэхүү олимп түүний хувьд хоёр дахь наадам болж байна.
Түүнчлэн Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин хамгийн өндөр настайд тооцогдож байгаа бол хамгийн залуу тамирчин 16 настай ажээ.
Түүний амжилтуудаас дурдвал:
- 2010 он, Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
- 2013 он, Азийн аварга шалгаруулах тэмцээн,Мөнгөн медаль
- 2016 он, Тайланд - Азийн цом, Алтан медаль
Түүний хувьд Улсын рекордыг анх 669 оноогоор тогтоож байсан бол 2016 оны Шанхайн дэлхийн цомын тэмцээнд 670 болгож, дараа нь саяхан Улаанбаатарын тэмцээн дээр 675 болгож шинэчилсэн билээ.
Байт харваагаар 2009 оны 10 дугаар сараас тууштай хичээллэж байгаа тэрбээр өмнө нь сонирхогчийн төвшинд хичээллэдэг байжээ. Эрэгтэйчүүдийн урьдчилсан харваа буюу чансаа тогтоох харваа наймдугаар сарын тавны өдөр болсон. Тус харваанд нийтдээ 64 харваач оролцсон бөгөөд харвалтын дүнгээс дараагийн хасагдах шатны харваанд хэдэд жагсах, хэнтэй таарч халз харвах нь тодорхой болсон юм. Урьдчилсан харваанд манай улсын тамирчин 664 оноогоор 41-т бичигдсэн ажээ.
Түүнчлэн урьдчилсан харвааны үеэр Өмнөд Солонгосын тамирчин Ким Ву Жин 700 оноо авч, дэлхийн рекорд тогтоосон байна. Түүний хувьд Азийн рекорд, дэлхийн рекорд гээд олон дээд амжилтуудыг тогтоож байсан ажээ.
Ж.Гантөгсийн хувьд өнөөдрийн хасагдах шатны харваанд Тайландын тамирчин Тамвонг Виттаятай (Witthaya Thamwong) учраа таарсан бөгөөд түүний хувьд өдгөө 29 настай юм.
Рио 2016: ОУХМ Ж.Гантөгс Байт харвааны хасагдах шатны харваанд өрсөлдөж байна | ||
Үзсэн: 2218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.