Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016-08-09 10:22:15

2016 оны наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хангай нуруунаас эх авах Орхон гол Өлзийт сум, Завхан гол Гуулин тосгон, Байдраг гол Баянбүрд орчмоор үерийн түвшинг 5-10 см тус тус давж үерлэж байна.

Иймд дээрх  голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.09 

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй