Нийслэлийн Засаг даргын “2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/872 тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдрөөс 17-ныг дуустал үргэлжилнэ. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг бүр дээр товчоо байгуулан ажиллаж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
II ээлжийн цэрэг татлага Баасан гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.