2012 онд Лондонд болсон зуны олимпид 23 ижил хүйстэн тамирчин оролцож байсан бол “Рио 2016” хамгийн олон ижил хүйстэн тамирчин оролцсон олимп болж байгаа юм.
Энэ тухай ЛГБТ тамирчдын дуу хоолой "OUTsports" мэдээлж байна. Ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан эдгээр тамирчдын 11 нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй юм. Олимпийн түүхэнд ижил хүйстэн гэдгээ зарласан нийт 257 тамирчин тэмцээнд оролцож байжээ.
Тэдгээрийн олонх нь сагсан бөмбөг, элсний волейбол, хоккей, усан сэлэлт зэрэг спортын төрлүүдэд хүч сорьжээ. “Рио-2016” олимпид оролцох 43 тамирчны 6 нь паралимпид өрсөлдөх юм байна.
“Рио 2016” олимпид 43 ижил хүйстэн тамирчин оролцож байна | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.