Энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөлд бие даагч гишүүд нэлээд хатуу байр суурьтай байгаа бөгөөд “Иргэний эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэх даатгуулагчдын төлөөлөл орсон бүтцэд бодитой эрх мэдлийг нь олгох хэрэгтэй” гэдгийг хэвлэлийнхэнд дуулгасан. Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус энэ салбар зөвлөл нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох гэх зэрэг хэдэн заалтаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг аж.
Иргэний эрүүл мэндийн үндэсний зөвлөлд эрх мэдэл олгох хэрэгтэй | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.