Жуулчны гудамж дахь “Урт цагаан”-ы барилгыг өнгөрөгч сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болсон. Одоогийн байдлаар уг барилгыг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж 700 гаруй хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраар хангаж байна. Тиймээс ерөнхий түрээслэгчид болон хөдөлмөр эрхлэгч иргэд ажлын байраа нураалгахгүйн төлөө нэгдээд байна. Тэд баригдаад 50 жил болсон чанарын шаардлага хангаж буй эл барилгыг иргэний хуулийн дагуу давуу эрхтэйгээр хувьчлан авч, Уртцагаан нэрээрээ, олон зуун хүнээ ажлын байртай үлдээхийг төр засгаас хүсч байгаа аж. Ерөнхий түрээслэгчид уг саналаа сүүлийн долоон жил дараалан холбогдох газарт хүргэж байгаа ч тодорхой хариу авч чадалгүй өдийг хүрчээ.
Урт цагааны түрээслэгчид байраа нураалгахгүй гэнэ | ||
Үзсэн: 1527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.