Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал
Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаанууд болно.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал нь 1992 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ. Түүний амжилтуудаас дурдвал:
- 2011 онд Залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль
- 2014 онд Багийн ДАШТ-д мөнгөн медаль
- 2015 ААШТ-д алтан медаль
Өнөөдөр олимпийн дэвжээнд -70 кг-д 24 тамирчин өрсөлдөнө. Ц.Наранжаргал эхний тойрогт Гүржийн Эстер Стамтай учраа таарсан байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн жүдо бөхийн хэсгийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Уншигч та бүхэн MNB нэгдүгээр сувгаар шууд хүлээн авч үзээрэй.
МҮОНРТ-ийн Үндсэн сувгийг: Univision – 1, Sky media – 2, DDISH-1, Super Vision -1, Сансар HD -1, MNBC-1, Сансар аналог – 13 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.
Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал | ||
Үзсэн: 2297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.