Жүдо бөхийн 73кг жингийн тэмцээний хүрэл медалийн эзэн Белги улсын тамирчин Дирка Ван Тихелтан нүүрэндээ хүнд цохилт авсан байна.
Тэмцээнээ дуусгасан тамирчин алдарт Копакабана наран шарлагын газарт амарч байх үед хулгайч хамт байгаа найзынх нь утасыг хулгайлахыг оролдсон байна. Хулгайчдыг барихыг оролдох үед ийнхүү цохилт авсан байна.
Бразил улс олимпийн наадмын төсвийн ихэнх хувийг аюулгуй байдлыг хангахад зориулж байгаа ч гэмт хэргүүд тасрахгүй байгаа. Тухайлбал, өчигдөр л гэхэд сэтгүүлчдийн суусан автобусыг танхайн бүлгийнхэн буудаж хоёр хүн хөнгөн гэмтэл авсан. Олимпийн үед 80000 цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа юм байна.
Олимпийн хүрэл медальт тамирчинг үл таних этгээд зоджээ | ||
Үзсэн: 2189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.