Шууд Chart

Банкуудын саналыг 100 хувь биелүүллээ

2013-10-15 14:07:14

Монголбанк өнөөдрийн арилжаагаар 22.0 сая ам.доллар, 100.5 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүллээ. Банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 40.8 сая ам.доллар нийлүүллээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Банкуудын саналыг 100 хувь биелүүллээ  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй