Шууд Chart

Лангуу кассны үнэ зөрүүтэй болох нь тогтоогдлоо

2013-10-15 14:39:07

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдаг талаар хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил ихээр илэрсэн байна. Тухайлбал, ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9 барааны үнэ зөрүүтэй байжээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Лангуу кассны үнэ зөрүүтэй болох нь тогтоогдлоо  
Үзсэн: 5558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй