Шууд Chart

18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна

2013-10-15 15:00:11

Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор боллоо. Эхний ээлжинд төлөвлөсөн амралт зугаалгын бүс болох 18 байршилд  нийслэлийн Засаг даргын А\584 тоот захирамжийн дагуу “Архигүй цэнгээний газар” байгуулах юм байна. 18 цэгийн 4 нь Дунд гол, 14 нь Туул гол дагуу байрших аж.  

Нийтэлсэн: Б.Баярт

18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй