Шууд Chart

Тамхи үйлдвэрлэгч, импортлогч компаниудыг шалгалаа

2013-10-15 15:13:25

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс Тамхи импортлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад  “Газар сүлжмэл” ХХК, “Алтангадас трейд” ХХК, “Алтанжолоо трейд” ХХК, “Престиж суплайз инк” ХХК, “Монгол тамхи со” ХХК, “Монгол тамхи интернешнл” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд хамрагдсан байна.  “Алтангадас трейд” ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирдэг “ESSE LIGTHS” тамхины үйлдвэрлэсэн хугацаа нь 2015 оны 4 сарын 15-нд гэж бичигдсэн зөрчил илэрч  таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Мөн агуулахад хураалттай байгаа 2800 хайрцаг зөрчилтэй тамхийг худалдаалахыг түр зогсоож, худалдаанд гаргасан зөрчилтэй тамхийг буцаан татуулах болжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Тамхи үйлдвэрлэгч, импортлогч компаниудыг шалгалаа  
Үзсэн: 8041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-15 15:27
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

Бидэнтэй нэгдээрэй