Усан спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Майкл Фелпс 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд 1:54:66 секундэд барианд хүрч алтан медалийн эзэн боллоо.
Майкл Фелпсийн хувьд олимпийн наадмаас 22 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль буюу нийт 26 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцсон төрөл бүртээ аваргын алтан медаль хүртэж, нэг олимпоос 8 алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн болж байсан юм.
Майкл Фелпс ийн 26 медаль авснаар хуучин Зөвлөлт Холбоот улсын нэрт гимнастикч Лариса Латынинагийн олимпийн наадмаас 18 медаль хүртсэн амжилтыг эвдсэн.
Олимпийн хамгийн олон медальтай тамирчин Майкл Фелпс дэлхийн дээд амжилтыг олон удаа эвдэж байсан. Хувийн төрөлд 29 удаа, буухиа төрөлд 10 удаа рекорд тогтоогоод байна. Өдгөө дэлхийн 7 дээд амжилтыг эзэмшиж байгаа юм.
Тэрбээр 15 настайдаа анхныхаа олимпид оролцож байжээ. Өдгөө 31 настай Майкл Фелпс тав дахь удаагаа олимпид оролцох эрхээ авч "Рио-2016" олимпийн нээлтийн ажиллагаанд АНУ-ын тугийг барьж алхсан билээ.
Амьд домог болсон Майкл Фелпс олимпоос 22 дахь алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.