Өнөөдөр төрийн ордны түүхийн музейн 222 200 дахь зочноор тодорсон ЧД-ийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа. 2013 онд Тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйг бэлгэдэн 222 200 үзэгчийг азтнаар тодруулж байгаа юм. Өнгөрсөн оны 08 дугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр Эзэн Чингисийн хөшөө цогцолбор, Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноор иргэд Төрийн түүхийн музейтэй танилцан, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэх болсон. Мөн 10 дугаар сараас төрийн түүхийн тухай кино үзэх танхим нээгдсэн юм. Азтанг тодруулах үеэр Н.Алтанхуяг “Төрт ёсны 2222 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ жил гаруйн хугацаанд Төрийн ордонд зочилсон иргэдийн тоо харуулж байна” гэж хэллээ.
Төрийн музейн 222200 дахь үзэгч тодорлоо | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.