Цуваа дугуйн 4 км-ийн уралдаанд Их Британийн эмэгтэйчүүдийн баг АНУ-ын тамирчдыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Уралдаанд оролцсон Их Британийн багийн бүрэлдэхүүнд Кэти Арчибальд, Лора Тротт, Элинор Баркер болон Джоанна Роуселл-Шэнд нар багтсан байна.
Тэд 4 км замыг 4:10.236 секундэд туулсанаар ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн тус багийн гишүүн Тротт 24 настай бөгөөд олимпийн гурван алтан медаль хүртсэн анхны англи эмэгтэй болж байгаа юм.
Их Британийн дугуйчид цуваа уралдааны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ | ||
Үзсэн: 2055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.