Шууд Chart

Д.Отгондалайгийн ээж Д.Чимэдцэеэ: Хүүгийнхээ тулааныг шууд дамжуулалтаас үзэхээс эмээдэг

2016-08-15 14:20:37

“Рио-2016” олимпийн наадмаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайгийн ээжтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та өчигдөр хүүгийнхээ мөнгөн медалийн төлөөх тоглолтыг үзсэн үү?

-Шууд дамжуулахад нь үзэж чадаагүй ээ. Өглөө хүүхэд ирэхэд утсаар нь нөхөж үзсэн. Эмээ нь Дорнод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Саяхан хөлөө эвгүй гишгээд гэмтээчихсэн. Эмнэлэгт хэвтсэнээ Д.Отгондалайд мэдэгдэхгүйн тулд хэвлэлийнхнийг утсаар ярихад нь ярилцлага өгсөнгүй. Өчигдрийн тоглолтын хувьд сайхан болсон байна билээ. Гэхдээ оноогоор ялагдчихлаа.

-Шүүгчдийн явуулга орж ялагдууллаа хэмээн мэргэжлийнхэн болон үзэгчид ярьж байна. Харин та ямар бодолтой байна вэ?

-Хүмүүс уухайлаад л байна билээ. Тэр байдлыг нь харахаар ялахаар байсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ эмээ нь энэ талд мэдлэггүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гоё тоглолт үзүүлж бол чадсан шүү.

-Мөнгөн медаль хүртэнэ байх гэж бодож байв уу?

-Уг нь би хүүгээ ялна байх гэж бодсон. Өмнөх тоглолтууд нь сайхан болсон болохоор их өндөр сэтгэгдэлтэй хүлээж байсан.

-Хүрэл медалийн болзол хангахад нь та хэрхэн хүлээж авсан бэ?

-Сайхан байсан. Хүүгээрээ бахархаж суулаа. Гэхдээ би тэр тоглолтыг мөн л шууд дамжуулалтаас үзэж чадаагүй. Маргааш нь хүүхдийн утсаар л харсан. Ер нь би шууд дамжуулалт үзэхээс эмээдэг. “Эвгүй цохиулчих болов уу” гэж бодохоор сууж чаддаггүй юм. Азийн наадмын аварга болоход нь ч би үзэж чадаагүй. Дараа нь интернэтээс харахад Монгол Улсынхаа төрийн далбааг мөрөн дээрээ нөмрөөд дэвжээ тойроод гүйсэн байна билээ. Их л сайхан санагдсан.  

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүү, хоёр охинтой. Д.Отгондалай манай бага. Ах нар нь жолооч, Дорнод аймгийн нисэх онгоцны буудалд, барилгачин гэсэн ажил хийдэг бол эгч нар нь цэцэрлэгийн багш, тогооч мэргэжилтэй.

-Д.Отгондалай багадаа их хөдөлгөөнтэй байсан уу?

-Хөдөлгөөнтэй байсан ч энд тэнд очоод хүүхэд шоглож байгаагүй. Найзуудыгаа дагаад л боксын спортыг сонгосон. Гэхдээ хүүхэд байхдаа бөхийн спортыг илүү сонирхдог, барилддаг байсан юм. Зодог шуудаг ч бий. Одоо ч бөхийн спортод дуртай. Гэнэт боксын спорт хөөх болсонд нь би их дургүйцсэн. Тэглээ ч дийлээгүй. Өөрөө л энэ амьдралыг сонгосон. Би Улаанбаатарт энэ хүүгийнхээ жаалуудыг хардаг. Д.Отгондалайг олимп руу явсан болохоор нь би эхнэр, хүүхдүүдийнх нь хамт нутагтаа ирээд байгаа минь энэ.  

-Д.Отгондалайгийн аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ?

-Дорнод аймгийн нисэх онгоцны буудалд сантехникч, жолооч, шатахууны нярваар ажиллаж байгаад 1996 онд бурхан болсон.

-Залуудаа спортоор хичээллэдэг байсан уу?

-Гүйлтийн спортоор оюутан байхдаа хичээллэдэг байсан гэсэн. Тэр үед Казахсан, ОХУ-ын нэгэн хотод зохион байгуулагдсан тэмцээнд оролцож медаль хүртэж байсан юм билээ. Энэ дашрамд хүүгийнхээ спортын хамт олон, “Хилчин” спорт хорооныхонд баярлаж явдгаа дамжуулъя. Хүүг маань энэ зэрэгтэй явахад багш нар нь, ажлын хамт олон нь их нөлөө үзүүлж байна шүү дээ.   

    

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалайгийн ээж Д.Чимэдцэеэ: Хүүгийнхээ тулааныг шууд дамжуулалтаас үзэхээс эмээдэг   
Үзсэн: 16100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2016-08-16 20:42
saihan hyy turyylj usgusun eejid bayar hyrgie. urt naslaarai
Зочин [31.151.59.xxx] 2016-08-31 15:50
Otgon.-dalai.Ene.saihan.buuraig.hairlaj.yavaarai.boldog.bol.Eejeerchin.unsuuleed.avah.san. Hairlach.yavaarai.
Зочин [175.192.225.xxx] 2016-08-16 09:16
saihan eejtei sain huu amjilt urt nasalj udaanjargaarai
Зочин [202.179.25.xxx] 2016-08-16 08:50
Хархаас хайр хүрмээр сайхан ээжид баяр хүргэе.
Зочин [202.179.25.xxx] 2016-08-16 08:49
Сайхан хүү төрүүлж өсгөсөн сайхан монгол ээжид баяр хүргэе. Урт насалж удаан жаргаж үр хүүхдүүдээ баярлуулж яваарай
Зочин [95.90.245.xxx] 2016-08-16 02:33
Sain huu turuulj usgusun buyantai buuraldaa urt udaan nasalhiig husie ee
Chinzorig [87.126.210.xxx] 2016-08-15 23:49
Bayat hvrgie urt udaan naslastai ta
swed [83.253.150.xxx] 2016-08-15 18:52
Mundag huu turuulj usgusun saihan eejid n bayar hurgeed eruul enh urt udaan naslaarai gej eruue.
Эээ [202.126.91.xxx] 2016-08-15 18:20
Ээж болгон адилхан үрийнхээ төлөө шүү
Ххх [202.126.91.xxx] 2016-08-15 18:19
Ээжид баяр хүргэе. Сайн хүү төрүүлж өсгөж хүмүүжүүлсэнд. Хүүгээ зодуулж байхыг харах хэцүү байдаг байхоо. Хичнээн спорт ч гэлээ. Хүүгээр тань монголын ард түмэн бахархана. Илүү илүү илүү хүү шүү.
зочин [103.57.94.xxx] 2016-08-15 17:43
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
1 [202.179.23.xxx] 2016-08-15 22:43
Ээжид нь үү?
Зочин [83.79.6.xxx] 2016-08-15 17:31
saihan mundag huuhduudtei eej baina. az jargal amjilt husie
Зочин [202.179.31.xxx] 2016-08-15 15:56
таньд баярлалаа. Монгол улсынхаа нэрийг мандуулсан хүү төрүүлсэн та урт наслаарай
Зочин [103.10.22.xxx] 2016-08-15 15:53
Аса Дагвадоржийн ээж Пүрэвбадам, Бадар-Ууганы ээж нарыг бодвол ч эгэл жирийн ээж байнаа
Зочин [103.212.119.xxx] 2016-08-15 16:08
за бас тэр 2 яацым дээ. жон жон гээд л даяаргаатаймдээ. ганц сайхан мэдээ уншаад баярлаад гараад явчилдаа
zochin [202.9.40.xxx] 2016-08-16 00:36
Tiin sh dee. Zaaval hun muulj kaif avdag yumuu. Uuriinh ni eejiig hun ingj helbel urvulzuh l bh, huniihiig bolohoor tgdg yumuu haashaa ch yum dee.
Зочин [112.72.15.xxx] 2016-08-15 15:27
Ийм сайхан ээж сайхан хүү төрүүлж өсгөжээ. Урт наслаж удаан жаргаарай.
Зочин [182.160.35.xxx] 2016-08-15 15:23
Урт насалж удаан жаргаарай. Сайхан хүү төрүүлж өсгөжээ та. Эрүүл энхийг хүсье
Зочин [103.212.119.xxx] 2016-08-15 15:14
сайхан ээж
Зочин [112.72.9.xxx] 2016-08-15 15:09
Mongoliin ard tumen ene saihan huuger ni baharhaj bna. Tand eruul enkhiig husie.
sain bainaa. [150.129.141.xxx] 2016-08-15 15:04
Manai setguulchid hevleliinhen nugeltei hurdan shuurhai ajillaj bainaa. Ehnerees ni 5 ch udaa yariltslaga avlaa odoo bas eejees ni yaria avaad l udahgui bas ter joohon ohinoos yaria avch boon shoudah ni ee. Otgondalain huvid sain baisaan ene yalt ch ugui uneen. Odoo neg mongoliin tamirchin medali abval 1 tsag ch ongoroogui baihad boon humuusees yaria avaad l solioroh ni ee. Manai Battsetseg medeej medali avna tuuniig ger bul naiz naraar ni zondoo nevtruuleg hiitsen odoo tegeed setguulchid maani oorsnoo zohioj yaria yariltslaga hiih ni deee. Yadaad Sumiya Ogtondalai 2iigoo irsen hoino nogoo olon har myangan asuult aav eej emee ovoo geed l tsuvruulj ogohgui dee asuultuud aa.
Зочин [139.5.218.xxx] 2016-08-15 14:58
ЯАГААД ВЭ?
Зочин [202.9.40.xxx] 2016-08-15 14:51
ЗАЛУУЧУУД МИНЬ ИЙМЭРХYY САЙХАН ЯРЬЖ СУРЦГААНА ШYY. САЙН БОДОЦГОО.ЭНЭ САЙХАН ЭЭЖИД УРТ НАСЛАХЫГ Л ЕРЕЕЖ БАЙНА
Зочин [202.131.252.xxx] 2016-08-15 14:50
Урт наслаарай ...
zochin [122.254.126.xxx] 2016-08-15 14:46
Saihan huu toruulj osgoson tanid bayar hurgie. Hoorhon emee bn

Бидэнтэй нэгдээрэй