Шууд Chart

Буудалцаан болсон гэх мэдээлэл худал байжээ

2016-08-15 16:23:05

Өнөөдөр Нью-Йорк хотын Кеннедигийн нэрэмжит олон улсын  нисэх онгоцны буудлын нэгэн терминалд  буудалцаан  болсон тухай мэдээлэл тус мужийн орон нутгийн хэвлэлээр цацагдаж эхэлсэн ч энэ нь худал болох нь удалгүй нотлогджээ.

Цагдаа нар  мэдээллийг үндэслэн тус онгоцны буудлын зарим терминалд  байсан  бүх  хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх  арга  хэмжээ авч, шалгасан ч сэжигтэй зүйл илрүүлээгүй  байна.  

Энэ хугацаанд  нисэх онгоцны  буудлын үйл  ажиллагааг  түр зогсоож, бүх нислэгийг саатуулахад хүрчээ. Анх нэг болон наймдугаар терминалд буун  дуу сонсогдсон  гэх мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Буудалцаан болсон гэх мэдээлэл худал байжээ  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй