Шууд Chart

Японд дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо

2016-08-15 16:37:08

Одоогоос 71 жилийн өмнөх  энэ өдөр  Японы  эзэн хаан  Хирохито  үндэсний  радиогоор  ард түмэндээ  хандаж  тус улс  үг дуугүйгээр  бууж өгч  байгааг зарласан билээ.  Энэ  өдрийг япончууд  Дэлхийн хоёрдугаар дайнд  амиа  алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн  шашны зан үйл  үйлдэн тэмдэглэдэг. 

Энэ жилийн хувьд Токиогийн  төвд  орших  "Ниппон Будокан" танхимд  тэрхүү зан үйлийн гол арга хэмжээ болж, Японы  эзэн хаан Акихито,  Ерөнхий сайд Шинзо  Абэ  тэргүүтэй Засгийн газрын болон парламентын гишүүд оролцлоо.  Мөн дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ алдарт "Ясукуни" сүмд ч болжээ.

Харин Ерөнхий сайд  Шинзо  Абэ "Ясукуни" сүмд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоогүй бөгөөд туслахаараа  "Тамагуши"  хэмээх туузаар  чимэглэсэн  мөнх  ногоон  сакаки модны  мөчир  илгээжээ.

Учир нь, Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд  Япончуудын  түрэмгийлэлд  өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос  зэрэг улс орнууд  энэ  сүмд  очиж, цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалыг хүндэтгэдэг Японы эрх баригчдын үйлдлийг эрс  эсэргүүцсээр  ирсэн  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо  
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2016-08-15 17:30
Халх гол алуулсан эцгийнхээ өшөөг хүү нь Риогийн дэвжээн дээр монголчуудаас авсан мундаг ард түмэн шүү.

Бидэнтэй нэгдээрэй