Мексикийн Халиско мужийн прокурор Эдуардо Альмагер өнгөрсөн даваа гарагт барьцаалагдсан зургаан хүний нэг нь хар тамхины гэмт бүлэглэлийн толгойлогч Гусман Лоэрагийн хүү байсан Гусман Лоэрагийн хүү байсан хэмээн мэдэгдлээ. Гэхдээ энэ мэдээллийг батлах боломж байхгүйг тэрбээр мөн хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ хэрэг өнгөрсөн даваа гарагийн шөнө аялал жуулчлалын Пуэрто Вальяртэ хотын зоогийн газарт гарсан гэх бөгөөд одоогоор Лоэрагийн ар гэрийн зүгээс цагдаагийнханд хандаагүй байгаа гэнэ. Эхлээд 16 хүн барьцаалагдсан гэдэг мэдээлэл байсан ч удалгүй үл мэдэгдэх бүлэг этгээд зургаан хүнийг хулгайлж барьцаалсан нь тодорхой болсон юм. Хэргийг Халиско мужид үйл ажиллагаа явуулдаг томоохон гэмт бүлэглэлийн нэг үйлдсэн гэж прокурорынхон сэжиглэж байгаа бөгөөд хууль сахиулагчид хар тамхины гэмт бүлэглэлийн толгойлогч Гусман Лоэраг баривчилсны дараа түүний хууль бус энэ бизнесийг хүү Иван нь удирдах болсон гэгддэг.
Синалоа нэртэй гэмт бүлэглэлийн толгойлогч Гусман Лоэра нь Мексикийн гэмт хэргийн ертөнцөд хамгийн алдартай нэгэнд тооцогддог. Түүнийг 1993 онд Гватемалд байхад нь баривчилж, Мексикийн талд шилжүүлэн өгсөн боловч 2001 онд оргож байсан ажээ. 13 жилийн туршид хууль сахиулагчдаас зугтан зайлж чадсан түүнийг дахин 2014 онд баривчилсан ч мөн л зугтан зайлсан байдаг. Гэвч хууль сахиулагчид Гусман Лоэраг энэ оны эхээр баривчилсан юм. Тэрбээр одоо Америкийн хилийн ойролцоох шоронд хоригдож байгаа ч хүүг нь барьцаалсан энэ хэрэг гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл хурцадсаны илрэл хэмээн мөрдөгчид үзэж байна.
| Мексикт зургаан хүн барьцаалсан хэрэг гарчээ | ||
| Үзсэн: 1854 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.