XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөл 14 ангиллаар явагдсан. Япон улсын жүдо бөхийн шигшээ баг 14 тамирчинтайгаар өрсөлдсөн байна. Тэдгээрээс 12 тамирчин "Рио 2016" олимпоос медаль хүртэж, шагнал гардуулах ёслолд Япон улсын далбааг мандуулжээ. Тус улсын хувьд 2012 оны Лондоны олимпоос долоон медаль авсан.
Тодруулбал, Японы жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж эмэгтэйчүүдийн 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 90 кг жинд аваргалсан байна. Энэ удаагийн олимпод 137 орны 392 тамирчин 56 медалийн төлөө барилдсанаас 12 медалийг Япон улс авч медалийн тоогоороо тэргүүлсэн юм.
Жагсаалтыг Франц улс тав, ОХУ болон БНСУ тус тус гурван медальтайгаар үргэлжлүүлжээ.
Риогийн олимпод оролцсон Японы бүх жүдоч медаль хүртжээ | ||
Үзсэн: 8054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.