Шууд Chart

Туркийн Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхийн төлөө байна

2016-08-18 15:00:06

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип  Эрдоган нутаг  дэвсгэрт  нь  туркийнхтэй  адил  томоохон террорист халдлагууд гарсан бол  Европын орнууд  ч  цаазын  ялаа  сэргээж,  онц  байдал тогтоох  байсан хэмээн мэдэгдлээ. Энэ нь  цаазаар  авах  ялыг  тус улсад дахин сэргээхээр төлөвлөж байгааг  барууны  орнууд болон  олон улсын  байгууллагууд буруушаан шүүмжилсний хариуд  хийсэн мэдэгдэл  юм.

Туркийн  Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар  тус улсад  өнгөрсөн сарын 16-ны  шөнө  цэргийнхэн  төрийн эргэлт хийх гэж оролдсоны дараагаар үүнд  оролцсон хүмүүст хариуцлага тооцохын тулд  цаазаар авах ял хэрэглэх  өөрчлөлтийг  хуулинд  оруулахаа  амлаж байсан. Туркийн Ерөнхийлөгч  парламентаас  ийм  хууль батлагдвал эргэлзэлгүйгээр зурж  баталгаажуулахаа ч мэдэгдсэн  байна.  Турк улсад сүүлийн  саруудад  байнга дэлбэрэлт халдлага  гарах  болсон.  Өнгөрсөн 6 сарын сүүлчээр  л гэхэд  3 дэлбэрэлт болж 44 хүн  амь насаа алдаж, 239 хүн гэмтэж шархаджээ.

Түүнчлэн тус улсын  зүүн өмнөд хэсэгт  бараг өдөр  алгасахгүй террорист халдлага гарч байгаа шалтгааныг эрх баригчид Курдын ажилчны намынхантай холбож үздэг. Турк улс хамгийн сүүлд 1984 онд ялын энэ  дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг ашигласан  байна. Харин 2004 оны  тавдугаар сард Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байж  цаазын  ялыг  халсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхийн төлөө байна  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.21.xxx] 2016-08-18 21:10
salak adam

Бидэнтэй нэгдээрэй