Шууд Chart

Бразилийн шүүх Дилма Русеффтэй холбоотой хэргийг шүүн хэлэлцэж эхэллээ

2016-08-18 15:27:22

Бразилийн  холбооны дээд  шүүх  тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түр огцруулаад  байгаа Дилма Русеффтэй холбоотой хэргийн шүүн хэлэлцэж эхэллээ.  Энэ удаад  тэрээр төрийн мэдлийн нефть хийн Петробрас  компанитай холбоотой авилгын  хэргийг мөрдөн шалгахад  саад  учруулах гэж  оролдсон хэргээр  буруутгагдаж  байгаа.

Энэ шүүх  хуралд  Бразилийн Ерөнхийлөгч  асан Лула Де Сильва, боловсролын  сайд асан Меркаданти,  Ерөнхийлөгчийн тамгын газар өмгөөлөгчөөр ажиллаж байсан  Кардозу нар сэжигтнээр  татагдаад  байна.

Өнгөрсөн онд авилгын хэргээр саатуулагдаж,  мөрдөгчидтэй хамтрахыг зөвшөөрсөн сенатын гишүүн асан Амаралын  мэдүүлгийн дагуу ийнхүү  Русефф хатагтай  сэжиглэгдээд  байгаа аж. Русеффийг нэг бус  удаа Петробрастай холбоотой авилгын хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд  нөлөөлөх гэж оролдсон гэж Амарал мэдүүлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилийн шүүх Дилма Русеффтэй холбоотой хэргийг шүүн хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй