Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр нацистуудын нуусан алттай галт тэрэгний эрэл хайгуул Польшид эхлээд байна. Алтан гэж тодорхойлж байгаа галт тэрэгний эрэл хайгуул дахиад 10 өдөр үргэлжилнэ гэж эрлийн бүлгийн төлөөлөгч мэдэгджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Германы Бреслау цайзаас буюу одоогийн Польшийн Вроцлав хотоос Валбжих хот руу гарсан Гитлерийн хуягт галт тэрэг гэнэт ор сураггүй болсонд тооцогдож байсан юм. 150 метрийн урттай энэ галт тэргэнд асар их хэмжээний үнэт металл, алт тээвэрлэж явсан гэгддэг.

Эрдэмтэн мэргэжилтнүүд, эрдэнэс хайгчид галт тэргийг зөвлөлтийн агаарын хүчний бөмбөгдөлтөд өртөж нурсан нэгэн хонгилд нуусан байх талтай гэж таамагладаг гэнэ. Энэ галт тэргийг эрэн хайх ажлыг эрхэлдэг иргэний нийгмийн байгууллага мөн Вроцлав Валбжихийн хоорон дахь 65 км-ийн төмөр замын орчимд л байгаа гэх таамаглалыг дэвшүүлжээ. Тиймээс өчигдөр өглөөнөөс эхлэн энэ хавьд хүнд машин техник ашиглан алтан галт тэргийг эрж байна. Түүний мэдэгдсэнээр малтлагаа эхлүүлэхээс өмнө мэргэжилтнүүд георадарын тусламжтайгаар тухайн газрыг судалж шинжилсэн юм байна. Үүний үр дүнд энэ хэсэг газарт газар доорх хонгил байгааг батлах зүйлс илрүүлээд байгаа аж.
Сонирхуулахад, анх буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 19-нд хуулийн нэгэн фирмийн үйлчлүүлэгч Польшийн Валбжих хотын эрх баригчдад хандаж 70 метрийн гүнд нурсан хонгилд галт тэрэг илрүүлснээ мэдэгджээ. Энэ дагуу хотын эрх баригчид хэрэв тэд үнэт зүйлсийг илрүүлбэл 10 хувийг нь авах эрх олгохоо зөвшөөрсөн байна. Харин Польшийн соёлын яамныхан Гуравдугаар Рейхийн үнэт зүйлсийг илрүүлбэл төрийн мэдэлд шилжүүлэх болно хэмээн мэдэгдэж байжээ.
| Польшууд нацистуудын алттай галт тэрэгний эрэлд гарчээ | ||
| Үзсэн: 4832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.