Калифорни мужийн захирагч Жерри Браун Лос Анжелес хотоос зүүн зүгт 100 км-ийн зайтай орших Сан Бернардинод онц байдал зарлаж, тус бүс нутгийн 80 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Учир нь энд ойн түймэр дэгдэж 35 мянга орчим байшин барилга шатаж сүйдэх аюул тулгараад байгаа юм.

Сүүлийн мэдээгээр, өнгөрсөн мягмар гарагийн өглөөнөөс эхэлж ассан ойн түймэр сүүлийн мэдээгээр 7 мянган га газрыг шатаагаад байгаа юм. Ойн түймрийг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ч хүчирэхгүй байна. Түймэр Калифорнийн өмнөд нутгийг Невада мужийн Лас Вегас хоттой холбодог автомашины хурдны замын ойролцоогоос эхэлж гарчээ.

Үүнтэй холбоотойгоор хурдны замыг түр хаахад хүрчээ. Одоогоор ойн түймэр ямар шалтгаанаар гарсныг тогтоож чадаагүй байна. Мөн Калифорни мужийн 3 хотын ойролцоо ойн түймэр дэгдээд байгаа юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар байгалийн энэ гамшгаас болж Лейк, Сан Луис, Обиспо тойргуудад онц байдал мөн зарлаад байна.

Сан Луис Обиспод түймрийн уршгаар 2 хүн түлэгдэж гэмтсэн байна. Сүүлийн жилүүдэд Калифорнид цаг агаар хэт халж, хуурайшилт ихтэй байгаагаас байнга түймэр гарах болжээ. Түүнчлэн бороо хургүй, салхи ихтэй байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байгаа юм.
| Сан Бернардинод онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 2801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.