Монгол Улсаас түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн наадамд оролцож байна. Энэхүү төрөлд оролцож байгаа анхны монгол тамирчин бол П.Тэмүүжин юм. Түүний хувьд эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд эхний тойрогтоо Мексикийн тамирчин Саул Гутьрресийг 11:12 харьцаатайгаар яллаа. Саул Гутьрресийн хувьд дэлхийн чансаанд гуравт бичигддэг ажээ.
Ингээд манай тамирчны дараагийн учраа Дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ий хоер удаагийн аварга Жоел Гонзалез билээ. Шөвгийн наймын финалийн тоглолтууд 04:45 цагаас эхлэх болно.
Дашрамд дурдхад П.Тэмүүжингийн хувьд олимпийн наадам эхэлсэнээс хойш нэг үед арван оноо авсан анхны тамирчин боллоо.
Зурган дээр дарж бичлэгийг үзнэ үү.
П.Тэмүүжин эхний ялалтаа авлаа /Бичлэг/ | ||
Үзсэн: 2512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.