Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комисс III улиралд хийсэн ажлаа дүгнэв. Энэ хугацаанд хэлмэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсдөөс 670 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн байна. Салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьснаар хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд 659 хүнд 18 сая гаруй төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж, 320 гаруй хүнд 5 сая төгрөгийн эд бараа, хүнсний зүйлийн тусламжийг үзүүлжээ.
Түүнчлэн салбар комиссууд Улсын комисс болон холбогдох байгууллагуудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд орон байр, тэтгэмж, тусламж үзүүлэх асуудалд анхаарах, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж буй зээл тусламжид хэлмэгдэгсдийг хамруулах, хэлмэгдэгсдэд олгож буй нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, цагаатгалын хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгах, хэрэг материал нь олдохгүйн улмаас цагаатгагдаагүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх зэрэг санал хүсэлт гаргасан байна.
Цагаатгагдаагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргажээ | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.