БНХАУ-ын баруун хойд нутагт хүчтэй аадар бороо орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэж, долоон хүн амь насаа алдсан байна. Мөн Шэньси мужийн Яньань хотын захиргаанаас мэдээлж байгаагаар байгалийн энэ гамшгаас болж нэг хүүхэд ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.
Үерийн гамшигт Аньсай болон Чидань гацааныхан илүүтэйгээр өртсөн байна. Эрэн хайх, аврах ажиллагаа одоо үргэлжилж байгаа бөгөөд нийтдээ 400 гаруй хүн оролцож байгаа юм. Үерт олон авто машин урссанаас тавыг нь олж, татаж гарган дотор нь явсан хүмүүсийг аварчээ.
| БНХАУ-д үер бууж, долоон хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.