Испанийн Каталони мужийн зүүн хойд нутагт орших Кунит наран шарлагын газарт аврагчид эргийн дагууд нисэгчгүй төхөөрөмжөөр ажиглалт хийдэг болжээ. Энэ төхөөрөмж нь аюулд орсон хүмүүст хамгийн ойр очиж нөхцөл байдлыг шууд бичлэгээр дамжуулан үзүүлэх боломжийг тэдэнд олгож байна.
Энэхүү төхөөрөмж нь нэг цагийн туршид нислэг үйлдэх боломжтой бөгөөд 70 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Хамгийн сүүлийн туршилтаар нисэгчгүй төхөөрөмж далайн дээгүүр хагас км замыг туулан нисэж, усан дээр амжилттай газардан, эргэн тойрныхоо дүрс бичлэгийг амжилттай дамжуулсан байна.
Өмнө нь далайн эрэг дээр амарч байхдаа усанд сэлж яваад аюулд орсон хүмүүст тусламж үзүүлэхэд цаг алдсанаас болж хүний амь нас хохирсон тохиолдол гарч байсан бол нисэгчгүй энэ төхөөрөмжийн тусламжтайгаар аюулын дохиог маш богино хугацаанд авах боломж бүрдэж байгаа аж.
| Нисэгчгүй төхөөрөмж аврагчдад тусална | ||
| Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.