Шууд Chart

Дүйцүүлэх албаны мөнгөн дүнг 3.727.000 төгрөгөөр тогтоожээ

2013-10-16 15:50:50

Цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага  болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн  Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2013 оны 10 сарын 18-20-ны өдрүүдэд болох цэрэг татлагыг зохион байгуулах дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажлын явцтай танилцсан талаар дэд хурандаа Б.Баянмөнх мэдээлэл өгсөн юм. Нийслэлд II  ээлжийн цэрэг татлагад хамрагдах 23429 иргэн байгаагаас 22100 иргэнд буюу 94,2  хувьд нь зарлан дуудах хуудас тараажээ. Нийслэлийн цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд  мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна. Цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн дүнг жил бүр Засгийн газраас тогтоодог бөгөөд энэ жил 3 сая 727 мянган төгрөгөөр тогтоожээ. Хуралдааны төгсгөлд  нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун “Цэрэг татлагыг зохион байгуулахад онцгой анхаарч, 2013 оны тээврийн хэрэгслийн үзлэгт орсон зөвшөөрөлтэй автомашинаар цэргүүдээ хүргэх, цувааг 1-р эгнээгээр зорчуулах ажлыг зохион байгуулах, цэргийн жинхэнэ албанд татагдаж буй цэргүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүндэтгэлтэй хандаж, тэдний ар гэрийнхэнд хүндрэл чирэгдэл учруулахгүй ажлаа зохион байгуулах”-ыг үүрэг болголоо. Мөн цэргийн алба хаагаад халагдан ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Дүйцүүлэх албаны мөнгөн дүнг 3.727.000 төгрөгөөр тогтоожээ   
Үзсэн: 1610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй