"Рио-2016" олимпийн аварга БНАСАУ-ын тамирчин Ли Се Гван медаль гардуулах ёслолын үеэр ихэд гунигтай байсан тухай "Daily mail" уламжиллаа.
Гэтэл мөнгөн медалийн эзэн болсон ОХУ-ын тамирчин Денис Аблязин, хүрэл медальтан Японы тамирчин Кендзо Сирай нарын нүүрэнд инээмсэглэл тодорч байсан гэжээ. Олимпийн аваргын гунигтай төрх хэн хүний анхаарлыг татсан гэв.
Тэрбээр гимнастикийн төрлөөр олимпийн аварга болж медаль гардуулах үед инээх нь бүү хэл мишээгээгүй байна. Энэ нь БНАСАУ-ын хүртсэн гурав дахь алтан медаль юм.
Олон нийт түүний энэ байдлыг “Удахгүй эх орондоо буцах учраас түүнд гунигтай санагдсан байх. Ли Се Гваны энэ байдал БНАСАУ-ын иргэдийн эрх чөлөөгүй байдлын илрэл юм” гэж таамаглажээ.
Учир нь БНАСАУ олимпод тамирчнаа илгээсэн боловч тамирчид маш хатуу хяналтад байгаа аж. Олимпийн ивээн тэтгэгч "Samsung" компани олимпийн нээлтийн ажиллагааны үеэр олимпод оролцож байгаа 11200 тамирчинд Galaxy S7 ухаалаг гар утас бэлэглэсэн боловч БНАСАУ-ын олимпийн хороо тамирчдадаа энэ утсыг барихыг хориглож хураасан. Үүнээс гадна тамирчдад олимпийн үеэр бусад тамирчидтай харьцаж, хот дотор зугаалахыг хатуу хориглосон байна.
Олимпийн аварга Ли Се Гван ихэд гунигтай байжээ | ||
Үзсэн: 6269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.