“Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд орчин үеийн технологиор дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвай үйлдвэрлэхээр туршиж байна. Энэ нийтийн тээврийг BRT систем гэж нэрлэдэг бөгөөд цахилгаанаар явдаг ч троллейбусыг бодвол хурдтай, дуу чимээгүй, тав тухтай, нэг дор 300-450 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Монгол инженерүүдийн бүтээх тээврийн үйлчилгээг Долоон буудлаас Шинэ нисэх хүртэлх 36 км урттай замд явуулахаар зураг төслийг нь гаргасан байна. Мөн нэг шонтой, pезинин дугуйтай учраас хурд сайтай хэмээн инженерүүд онцолжээ. Шинэ трамвайд тусгайлсан зам шаардлагагүй бөгөөд хуучин зам дээр хоёр төмөр тоноглол нэмж хийхэд болно гэнэ. Нийтийн тээврийг хөгжүүлж, дэлхийн хотуудын жишигт хүргэх энэ ажил нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчээ. Трамвайг Азийн хөгжлийн банкны 212,0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн бөгөөд 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах аж.
Монгол трамвайгаар 2018 оноос зорчино | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.