Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар Төрийн ордонд эхэллээ.
Сургалт семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат нээж үг хэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ газрын ажилтнууд нутгийн удирдлагын чиглэлээр бүхий л асуудлыг хариуцаж, орон нутгийн удирдлагуудтай байнга холбоотой ажиллана гэдгийг тэрбээр онцолсон юм. Тус газраас зохион байгуулж байгаа энэ семинарт Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбарын асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцах юм. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл заах юм байна.
Харин маргааш 14 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурна. Энэ батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжлах болно
| Аймаг, нийслэлийн удирдлагуудад зориулсан сургалт Төрийн ордонд эхэллээ | ||
| Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.