Шууд Chart

Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв

2016-08-22 16:46:58

Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл,  бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна.

Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа мэдэгджээ.

Эх сурвалж: Сангийн яам

 


Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв  
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй